Dark Light
Нийгэм | 2024-01-02

Баярын өдрүүдэд гэмт хэрэг, ослын улмаас 48 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс баярын өдрүүдийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар ЦЕГ-ын газрын урьдчилан сэргийлэх газрын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар мэдээлэл өглөө. 

Баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330, зам тээврийн ослын шинжтэй 2459 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Мөн баярын өдрүүдэд гэмт хэрэг, ослын улмаас 48 хүн амь насаа алдсан байна. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хэргийн өнгөөр нь авч үзвэл хүний амь нас хохирсон хэрэг өмнөх онд 35 бүртгэгдэж байсан. Харин энэ онд 48 бүртгэгдсэн буюу 37.1 хувиар өссөн аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19