Dark Light
Нийгэм | 2024-01-03

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь

1. Зөрчлийн тухай хууль 

Жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг тусгасан. 

2. Эрүүгийн хууль Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу давтан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж, 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2.700.000- 14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэнэ.

Мөн энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөх Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн тухай хууль

Иргэнд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд 

1. Жолоодох эрхийг 1-3 жилээр хасах,

2. 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох,

3. 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх

4. 6 сараас 3 жил зорчих эрхийг хязгаарлана

Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 

1. Жолоодох эрхийг 3-5 жил хасах

2. 1-3 жил зорчих эрхийг хязгаарлах

3. 1-3 жил хорих ялаар шийтгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19