Dark Light
Нийгэм | 2024-01-03

МИАТ: Салхины хүчтэй нөлөөллийн улмаас хуваарьт цагаас 50 минутаар хойшилж бууна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 2024 оны 1-р сарын 3-ны өдрийн ОМ137/138 дугаарт аяллын нислэг өндрийн салхины хүчтэй нөлөөллийн улмаас Франкфурт хотод хуваарьт цагаас 50 минутаар хойшилж буух төлөвтэй байна. 

ОМ137/138 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь: 

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Улаанбаатар хотоос 11:00 цагт хөөрч Франкфурт хотод 14:05 цагт буух, 

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:35 цагт хөөрч Улаанбаатар хотод 1-р сарын 4-ний 06:45 цагт буухаар төлөвлөж байна. 

ОМ137 дугаарт аяллын нислэгийн транзит зорчигчдын цааш дамжин нислэгийг МИАТ компани зохицуулан ажиллаж байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00