Боловсролын нэгдсэн сан Medle.mn платформ дээр Математикийн хичээлээр 6-12 дугаар ангийн ээлжит хичээл бүрээр боловсруулагдсан 864 контентыг байршууллаа.
Өөрөөр хэлбэл сургалтын төлөвлөгөөний дагуу танхимд явагддаг 40 минутын нэг хичээл нь сурагч өөрөө бие даан судлах, 15-25 минутын контент хэлбэрээр тавигдлаа.
Ээлжит хичээлийн цахим контент (ЭХЦК ) нь 4 хэсэгтэй.
- Эхлэл хэсэгт хичээлийн товч танилцуулга зорилго, зорилт, хичээлтэй холбоотой түлхүүр үг, хэрэглэгдэхүүн, хүрэх үр дүнг тусгасан.
- Үндсэн хэсэгт агуулга буюу видео бичлэг, текст (нэр, томьёо, чанар, тодорхойлолт, санамж, дүгнэлт), жишиг даалгавар, бие даан ажиллах дадлага ажил, интерактив даалгавар оруулсан.
- Бататгал хэсэгт хичээлийн зорилго, зорилтын хүрээнд, танин мэдэхүйн 2 – 3 түвшнийг хамарсан 4 – 6 даалгавар оруулсан. Даалгавар нь ихэвчлэн сонгох хариулттай, холбох, нөхөх, зөв дараалалд оруулах болон задгай даалгавар гэсэн хэлбэрүүдтэй.
- Нэмэлт хэсэгт ашигласан материал, эх сурвалж, холбоос, нэмэлт даалгавар, ажлын хуудас болон үндсэн хэсгийн Дадлага ажлын бодолт, хариу, Бататгал хэсгийн задгай даалгаврын хариултууд орсон.
АДМИН







Нийгэм




