Dark Light
Нийгэм | 2024-01-03

Арслан: Чухал уулзалт ярилцлага амжилттай болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 сарын 4-ний өдрийн зурхай

Хонь: Хүсэл мөрөөдөл болон санаж бодсон зүйлээ биелүүлж гүйцэлдүүлэхэд саад болох жижиг сажиг үл ойлголцол гарах бололтой. Өнөөдөр ойр дотнын хэн нэгэнтэй санал зөрөлдөж мэднэ. Сайн төвлөрөхгүйн улмаас ядарч сульдан, хэт ачаалалд автах болно. Та аль болох хүлээцтэй байвал эдгээр таагүй байдлуудаас өнөөдөртөө салж чадна.

Үхэр: Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа олж авах нь чухал. Зарим талаар ажил амьдралын өөр түвшинд шилжих шилжилтийн үе ирж байна. Амьдралын эрч хүч өсөж байна. Сайхан мэдээ хүлээн авснаар баяр хөөртэй болох төлөвтэй. Ойр дотнын хүмүүстэй үүссэн зөрчилдөөнийг хурдан зохицуулахыг хичээгээрэй. Ухаалаг байх нь элдэв асуудалд орооцолдохоос сэргийлэх цорын ганц зам байх болно.

Ихэр: Урьдын өнгөрсөн дурсамжаа санах үед таны урам хугарч магадгүй. Харилцаа холбоо тасрах үеийн дурсамж сэдэрч болзошгүй. Ийм үед шинэ танилтай болж, сэтгэлийн шархаа анагаахыг оролдох байх. Янаг амрагийн адал явдал удаан үргэлжлэхгүй гэж од эрхэс сануулж байна. Хосууд бие биеэ зэмлэх, шүүмжлэх байдлаа хянах хэрэгтэй. Тогтворгүй бөгөөд зохисгүй зангаасаа болж бусдыг гомдоох шинжтэй байна.

Мэлхий: Бусдыг удирдах чадвар өндөр байх бөгөөд хэнийг ч гэсэн ойлгож чадвал амжилтад хүрэх болно. Өөрийн нэр төрөө хамгаалж үлдэхийг хүсвэл бусдын үгийг сайн сонсоорой. Таны эргэн тойронд үүссэн харилцаа таатай байна. Хувийн амьдралд ахиц дэвшил авчрах сайхан санал ирнэ. Зарим тодорхойгүй байсан нөлөө таны талд эргэнэ.

Арслан: Чухал уулзалт ярилцлага амжилттай болно. Мөн чухал шийдвэр гаргах шаардлага тулгарна. Өөрийн хүсэл сонирхлоо ухаалгаар дүгнэ. Гэр бүлийн гишүүддээ тавих анхаарал халамж хэрэгтэй болно. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл эрч хүчтэй байвал ажил хэрэг урагштай байна. Дутуу орхисон ажлаа дахин шалгаарай.

Охин: Ойр дотнын хэн нэгэнтэй үүссэн хүндрэлтэй харилцаанаас болж сэтгэл санаагаар унах болно. Өөрийгөө сонс. Бусдыг ойлгоход амаргүй байна. Хэт их ачааллаа багасгахыг зөвлөж байна. Амьдралын зарим буруу хэвшлээсээ татгалзах хэрэгтэй. Учир нь урсгалаараа байх юм бол нөхцөл байдал улам муудна.

Жинлүүр: Ихэнх хүмүүс өмнө нь хийж байсан ажлаа өөрчлөхийг хүсэх байх. Гэхдээ шинээр эхэлсэн ажил тийм ч сайн байхгүйг од эрхэс сануулж байна. Үүнээс болж урам хугарч, сэтгэлээр унаж магадгүй. Эргэн тойрны хүмүүстэйгээ хатуу ширүүн харьцах хэрэггүй. Бусдаас давуу эрхтэй байх гэсэн хүсэл тань эргээд таны эсрэг эргэж болзошгүй. Амьдралын идэвхээ түр зуур бууруул. Мөнгөнд үрэлгэн байдлаа хянах нь зөв байна.

Хилэнц: Харилцаанд ахиц гарах бололтой. Шинэ өөрчлөлт боломж авчрах бөгөөд бусдад өөрийн үнэ цэнийг мэдрүүлж чадна. Санхүүгийн төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно. Хэрэгцээтэй худалдан авалтуудаа хийж чадна. Арилжаа наймаа ашигтай байх болно.

Нум: Ажил хэргийн асуудлыг шийдэхэд хамаг эрч хүчээ барах бололтой. Орой тийш сэтгэл санаа бага зэрэг түгшүүртэй болно. Сэтгэл зүйн таагүй байх нь илүү ачааллыг өөртөө авахад хүргэнэ. Үл ойлголцохоос сэргийлж, таагүй нөхцөл байдлыг хурдан өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр өөрийгөө хуурах юм бол хожим алдагдал хүлээж мэднэ. Сэтгэл хөдлөлөөр огцом өөрчлөлт хийх хэрэггүй.

Матар: Өнөөдөр зарим харилцаа эрсдэлд орох тул өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх. Тогтсон бодлоо өөрчлөх дургүй байх нь орчинтойгоо дасан зохицохын тулд үүнийг хийхэд хүрнэ. Эрсдэлтэй нөхцөл байдлаас ялимгүй аз тохиох магадлалтай. Гэхдээ эргэн тойрондоо таатай нийлэмжтэй харилцаатай байхын тулд үргэлж тооцоо судалгаатай байх нь зөв.

Хумх: Энэ өдөр хэн нэгний үйлдлээс болж асуудал гарч болзошгүй. Таны алдааг отож эхэлнэ. Ихэнх үйл явдал сөрөг хандлагуудыг араасаа дагуулж болох юм. Бусдын үг үйлдлийг анхааралтай ажиглан, харилцаа холбоогоо эргэн харах шаардлагатай. Гаргасан алдаа дутагдал нь худал хуурмаг хандлагыг араасаа дагуулах болно.

Загас: Өнөөдөр төлөвлөсөн бүхнээ гүйцэлдүүлэх гэж улайрах хэрэггүй. Бусдын хүсэл шаардлагыг аль болох хүлээцтэй сонс. Мөнгө санхүүгийн алдагдал гарч мэдэх тул зарцуулах ёстой төсвөө сайн баримтал. Ажилдаа хөнгөн хуумгай хандахгүй байх нь чухал. Хувийн асуудлыг гэр бүлийн хүрээнээс халихгүйгээр шийдэхийг од эрхэс сануулж байна. Сэтгэл хөдлөл түгшүүртэй байдлыг өсөн нэмэгдүүлнэ. Яарсан шийдвэр гарахгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19