Dark Light
Нийгэм | 2024-01-03

Нийслэлд халиа үүсэх эрсдэл өндөр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлд өвөл цас их орсон, эрт дулаарах төлөвтэй байгаа тул халиа дошин үүсэж, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, гудамж, зоорины давхар ус, мөсөнд автах эрсдэл өндөр байна. 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 20, 23, 24 Баянзүрх дүүргийн 11, 35, Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 26, 42, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 8 байршилд хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автсан  дуудлага ирсэн. 

Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компанийн 104 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2460 метр суваг шуудуу татаж, 301 тн мөсийг зөөвөрлөн,  23 машин хайрга, шороо асган далан босгох ажлыг хийж гүйцэтгэн 205 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19