Dark Light
Нийгэм | 2024-01-03

Тэрсүүд өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 23

2024.01.04 / ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН

ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 08.42-17.12

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 1 сарын 4, Бархасвад гараг. Билгийн тооллын 23, Тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19