Dark Light
Нийгэм | 2024-01-04

Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15  баримт

- Монгол улс  800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.

- Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд  тархан нутагшсан

- Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.

- Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой. 

- Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.

- Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.

- Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.

- 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.

- Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.

- Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.

- Гинс  дунджаар 4 сар хээлээ тээдэг.

- Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.

- Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.

- Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.

- Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг. 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08