Автомашины оношлогооны хүчинтэй хугацаа нэг жил, өмнөх жил нь хэзээ орсон дараа жилийн тэр өдрөө дахин оношлогоонд ороход болно.
Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн орноос хамааран эхний таван сард хуваарилсан байдаг.
1 болон 6-аар төгссөн бол 1 сард
2 болон 7-оор төгссөн бол 2 сард
3 болон 8-аар төгссөн бол 3 сард
4 болон 9-өөр төгссөн бол 4 сард
5 болон 0-ээр төгссөн бол 5 сард татвараа төлөх ёстой.
-Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ногдуулсан татварыг 14 хоногтоо багтаан төлбөл 50 хувь хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50 хувь нэмэгдүүлэхээр заасан.
-RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төв -ийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байгаа. Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон Оношлогоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээрх суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах ТАГ юм.
Ямар нэгэн байдлаар очерлох, дарааллах шаардлага байхгүй.
Банкныхаа апп ашиглан татвар торгуулиа төлөөд оношлогооны хугацаа нь дууссан бол ороод, очер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгах боломжтой.

АДМИН








Нийгэм




