Dark Light
Нийгэм | 2024-01-04

Эрүүл мэндийн даатгалаа ибаримтаар төлвөл 5-10 минутад баталгаажна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ он гарсантай холбоотойгоор эмнэлэгт үзүүлэх иргэн бүрт ЭМД-ын шимтгэлээ төлөх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын шимтгэлээ хялбархан төлөх боломжийг танилцуулж байна. Иргэд эрүүл мэндийн даатгалаа хэрхэн яаж, хэдэн төгрөг төлөх талаар төдийлөн мэдлэг ойлголт байдаггүй улмаас яаралтай үедээ эмнэлэгт үзүүлж чадалгүй цаг их алддаг. Тэгвэл ЭМДЕГ-аас төрийн үйлчилгээг тасралтгүй цахимжуулан ажиллаж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ байгаа газраасаа цаг алдалгүй хялбархан төлөх боломжуудыг нэвтрүүлэх болсон. Үүний нэг нь ибаримт гар утасны аппликейшнаар эрүүл мэндийн даатгалаа төлвөл 5-10 минутад баталгаажиж, цаг алдалгүй эмнэлэгт үзүүлэх боломжтой цахим үйлчилгээ юм. 

Мөн иргэн даатгуулагчид хүссэн үедээ байгаа газраасаа ЭМДЕГ-ын emd.gov.mn веб сайтаар дамжуулан регистрийн дугаараа оруулан шимтгэл төлөлтийн дутуу сар, жилээ харах боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаараас лавлаж болох аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19