2024-01-05, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24/
Билгийн тооллын 24, шар луу өдөр, тэргүүн дагуул-13 одтой, ус суудалтай, 6 цагаан мэнгэтэй, үл тохирохын барилдлагатай өдөр.
Наран ургах шингэх: 08:41-17:13
Үс засуулбал: Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр.
Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой.
Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, бич, луу, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хүний сүлд гуя, шилбэ, гар, алганд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, амраг садан болох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, эсгэх, үс засуулах, равнайлах, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу.
АДМИН








Нийгэм




