Dark Light
Нийгэм | 2024-01-04

Матар: Эрч хүчтэй байдал энэ өдрийг өнгөлөг болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 12 зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хэсэг хугацаанд шийдвэрлэхэд бэрх асуудал үүснэ. Энэ зөрчил тэмцлийн үед буруугаа бусдаас хайлгүй эсвэл асуудлаас зугталгүй тэвчээртэй бай. Аливаа үйл ажиллагааг сайтар ярилцаж байж шийдээрэй. Энэ нь таны ирээдүйд их ач холбогдолтой байж мэдэх юм. Ажил хэрэг их хүч шаардах тутам амжилттай үргэлжилнэ. Санхүүгээ сайжруулах гарц удаан хугацаанд хайж байсан бол боломж гарч ирэх болно. 

Үхэр: Арга заль хэрэглэж, хуурч мэхлэн амжилт олно нь гэдэг тааруухан санаа байна. Хэцүү саадыг зөв аргаар давсан хүмүүс амжилтыг олж чадна. Аливаа саад тотгорыг даван гарах эрч хүчийг та ойр дотнын найзаасаа авна. Хэн нэгэн томоохон асуудалд орж, тусламж дэмжлэг хүснэ. Энэ нь ийм ч амар шийдвэрлэгдэх асуудал биш байсан ч санаагаа бүү чилээ. Цаг хугацаа бүгдийг эргээд хэвийн байдалд оруулна

Хамтатгах: Байр суурь ганхаж, нэр хүнд буурч мэднэ. Нөхцөл байдал хяналтаас алдагдах таагүй мэдрэмж төрж эхэлнэ. Эрх мэдэл болон ашиг сонирхлын төлөө буруу шийдвэр гаргаж магадгүй. Бусдыг үл хүндэлж, зөрүү буруу үг хэлснээс болж үүссэн таагүй байдлыг та өөрөө л шийдэж чадна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, асуудлыг эергээр шийдвэрлэхийг хичээ. Мөн өөрийн дотоод ертөнцийг сонсож, аливаа сонголт хийхдээ сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байхыг анхааруулж байна.

Мэлхий: Олон янзын хүмүүстэй харилцах шаардлага тулгарна. Энэ нь танд цаашдын ажлаа амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болох болно. Магадгүй зарим хүмүүсийн хувийн амьдралыг нь өөрчлөх уулзалт ч болж мэдэх юм. Санхүүгийн байдал тогтвортой санаа зовоохооргүй байгаа боловч тайвширч болохгүй. Алхам тутамдаа зөв хэв маяг, эерэг хандлагатай бай. 

Арслан: Аливаа харилцаанд харилцан ойлголцлыг илүүд үз. Эрчүүд өөрийн төлөвлөгөө ажил хэргийн нөхцөл байдлаас үүдэн түншлэлийн харилцаандаа илүү ихээр анхааралтай байхгүй бол болохгүй. Сэтгэл санааны тал дээр огцом өөрчлөлт гарах юм бол өвдөж болзошгүй. Иймээс эрүүл мэндийн асуудал дээр болгоомжтой хандаж, анхааралтай байхыг сануулж байна.

Охин: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд хэвийн ойлголцол чухал байна. Энэ үед хүн бүр таныг буруутгаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Харилцан итгэлцэл амархан үгүй болно. Ялихгүй зүйлийн төлөө удаан шаналах хүн биш гэдгээ харуул. Чин сэтгэлийг тань сайн ойлгохгүй байсан ч та гонсойх хэрэггүй. Хэзээ нэг өдөр та хичээл зүтгэлийнхээ үр шимийг амсах л болно. 

Жинлүүр: Өөрт ноогдсон ажлаа урсгалаар хийснээр амжилтад хүрнэ гэж бодож байвал эндүүрч байна. Одоо байгаагаас илүү ихийг сурч мэдэн, өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарна. Санхүүгийн байдал тогтвортой бус байх ч үүнд санаа чилээх хэрэггүй. Урьд өмнөхөөсөө илүүтэй өөрийгөө дайчлан, бодол санаагаа цэгцэл. Өөртөө шинэ боломж бий болгох гэж хичээ. Хайр дурлалын харилцаанд илүү мэдрэмжтэй байж нөхцөл байдлыг гартаа ав.

Хилэнц: Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бололтой. Танихгүй хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Аливаа зөрчил маргаан даамжрах магадлал ихэснэ. Чухал шийдвэр гаргах бол түр хойшлуул. Ерөнхий биеийн байдал сулрах нь сэтгэл санааны хямралын байдлыг нэмэгдүүлж мэднэ. Сэтгэл санаагаар унахгүй байх хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. 

Нум: Албан тушаал ахих нь цалин орлогоо нэмэгдүүлэхээс илүү нэр хүндээ өсгөх боломжийг өгнө. Шинэ ажил эхлүүлэх бол орчин үеийн дэвшилтэт арга барилыг ашиглах нь сайн нөлөөтэй байна. Зорьсон ажил хэрэг тань төлөвлөсний дагуу биелэх болно. Харин хэт яаруу бөгөөд сэтгэл хөөрөлтэй байхад аз тохионо гэж найдсаны хэрэггүй. Зохиомлоор сайн сайхан орчин өөртөө бий болгох гэж хүчилсний хэрэггүй. Энэ бүхэн эргээд танд л төвөг удна. Нэгэнт тогтсон буруу арга барилыг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

Матар: Эрч хүчтэй байдал энэ өдрийг өнгөлөг болгоно. Янз бүрийн салбарт амжилт олох боломж олдоно. Илүү их боломжийг нээж өгөх, өсөн дэвжих таатай ажил олох магадлалтай. Цаг хугацааг үр ашигтай өнгөрүүлэх нь зайлшгүй хийх өөрчлөлт байх болно. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсгэж мэдэх хоол унднаас зайлсхий. Хоол хүнсэндээ сайн анхаарснаар та өөрийгөө эрч хүчтэйгээр мэдрэх боломжтой болж эхэлнэ.

Хумх: Таны бусдад нөлөөлөх чадвар энэ өдрийн ажлыг амжилттай болгож чадна. Ажил хэргийн уулзалтууд амжилттай болж таны санхүүгийн байдал сайжрах боломж нээгдэнэ. Ихийг хийж бүтээнэ гэсэн эерэг бүтээлч сэтгэлгээ тань хүмүүсийн урмыг өргөж, итгэлийг олж авахад тус дэм болно. Хөдөлмөрлөсөн хүнийг амжилт үргэлж дагадаг гэдгийг санаарай.

Загас: Албан тушаал болон хувийн нэр хүндээ өсгөхийг хүсэж байгаа бол ажлаа чин сэтгэлээсээ хийж, бусдад үлгэрлэ. Хөдөлмөрч хүнийг аз ивээх болно. Ажил мэргэжлийн хувьд ч ахин дэвшихийг хүсэх болно. Таны сайхан сэтгэл бусдад туслахад бэлэн байна. Ажил ихтэй байсан ч ар гэртээ анхаарал халамж тавих нь зайлшгүй үүрэг хариуцлага гэдгийг ойлго. Залуу хүмүүс хэт бардам зангаасаа болж алдаа гаргаж болзошгүй тул ялихгүй зүйлээр хэрүүл маргаанд хүрэх хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19