Dark Light
Нийгэм | 2024-01-05

Тусгай хамгаалалттай газар нутагт мал бэлчээрлүүлбэл 500 мянгаар торгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9  “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”-ийг хориглосон бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох хил хязгаарыг шинэчлэн баталж Богдхан уулын дархан цаазат газрын хилийн бүсэд хамаарах Нийслэлийн Баянзүрх болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон шийдвэр гарсан. 

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох Нийслэл хот, Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт мал оруулахгүй байх, орж ирсэн малыг хашаалан эздийг тогтоох зорилгоор Дүүргийн холбогдох албан тушаалтнууд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Хэрэв Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дүгээр зүйлд заасан зөрчлийг гаргасан малын эздэд Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох хариуцлага тооцно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19