Dark Light
Нийгэм | 2024-01-05

Нислэгийн явцад үзлэг, шалгалт хийх шаардлага гарсан тул буцаж газарджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр "Изинис Эйрвэйз" ХХК-ийн MG212 дугаарт аяллын нислэг БНСВУ-ын Фукуок олон улсын нисэх буудлаас хуваарьт цагийн дагуу хөөрсөн боловч нислэгийн явцад агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт хийх зайлшгүй шаардлага гарсан тул Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын дагуу Фукуок олон улсын нисэх буудалд буцаж газардахын тулд Агаарын хөлгийн буултын зөвшөөрөгдсөн жинд тааруулж түлшний хэмжээг багасгах нислэгийг 3 цаг 30 минут орчим үйлдсэн. 

Агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн заавар, журмын дагуу Инженер техникийн ажилтнууд агаарын хөлөгт нарийвчилсан үзлэг шалгалт, техник үйлчилгээг хийж агаарын хөлөг нислэгт бэлэн болсноор орон нутгийн цагаар 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 13:30 цагт MG212 дугаарт аяллын нислэг Фукуок олон улсын нисэх буудлаас нислэг үйлджээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19