Dark Light
Нийгэм | 2024-01-05

Шүүх шинжилгээний дүгнэлтээр цэрэг амиа алдсан нь ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ гэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д унтаад сэрээгүй гэх шалтгаанаар  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл Цэргийн үхлийн  шалтгааныг тогтоох  шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, ар гэрийнхэнд нь болон хэргийн оролцогчдод танилцуулсан байна. 

Шүүх шинжилгээний дүгнэлтээр цэрэг амиа алдсан нь ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ гэж гарчээ.  

Ар гэрийнхний  зүгээс  уг дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай хүсэлт гаргасан байна. 

Тухайн хэрэгтэй холбогдуулан 326 дугаар  ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг арваннэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн эрхэлсэн ажил албандаа хариуцлагагүй хандаж харьяа цэргийн ангиудад  сахилгын  зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлж байв. 

Гэвч Ерөнхийлөгчийн тамгын газраас ямар нэгэн хариу шийдвэр гараагүй байгаа тул Бригадын генерал Ч.Цогтжаргал албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа юм. 

Одоогоор  цэрэг нас барсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж  байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19