Dark Light
Нийгэм | 2024-01-05

Цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх ажлын хэсэг хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тэмдэглэлийн “XII.1”-д заасны дагуу Цэргийн байгууллагын анги салбаруудад хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудалд хяналт, шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хуралдлаа.

Хурлын эхэнд Хүний эрхийн үндэсний комисс, Батлан хамгаалах салбарын удирдлагууд оролцож, хийсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож, хэлэлцүүлэв.

Үргэлжлүүлэн хурлаар цэргийн байгууллагын анги, салбаруудад хүний амь нас, эрүүл мэнд хохирч буйтай холбогдуулан тавих хяналт, шинжилгээг сайжруулах, тулгамдаж буй асуудалтай холбоотой нэн тэргүүнд авах арга хэмжээний талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19