Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг соёлын дэд сайдаар томиллоо.
П.Баттөр нь 1976 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1994 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургууль, 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2019 онд МУИС-ийн ХЗДС-ийг магистр зэрэгтэй төгссөн. 1999-2000 онд Хууль зүйн “Сувд” товчоонд дадлагажигч, 2000-2006 онд “Космо трейд” ХХК-д хуулийн зөвлөх, 2006-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, 2009-2010 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст референт, 2010-2011 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын ажлын албанд ажилтан, 2011-2012 онд “Эскон” ХХК-д хуулийн зөвлөх, 2012-2022 онд “Медиа Холдинг” ХХК-д захирал, ТВ9 телевизийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2022 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2022 оны 10 сараас одоог хүртэл Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажилласан.
АДМИН








Нийгэм




