Dark Light
Нийгэм | 2024-01-05

Хилэнц: Мөрөөдөл хүсэл ихээр оргилох өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 сарын 6-ны өдрийн зурхай

Хонь: Нэгэн хэвийн нөхцөл байдал таны хувьд залхмаар уйтгартай санагдана. Сайн хандлага бага байх ч үнэнч шударга, хичээл зүтгэлтэй байвал амжилтад хүрнэ гэдгийг санаарай. Мөнгө санхүүгийн тал дээр амжилт олох үндэс сууриа тавьж чадна. Зарим хүмүүс нөхцөл байдлын өөрчлөлтөөс болж сэтгэл гутралд өртөж магадгүй. Зарчимтай бөгөөд тэвчээртэй байх нь чухал үе.

Үхэр: Гэнэтийн уулзалт, ярилцлага ар араасаа гарч ирнэ. Яаралтай ажилтай байсан ч хувийн амьдрал, ар гэрийн асуудалдаа цаг гаргахыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн харилцаа бүтэмжтэй байх тул хосууд баяр баясгалан, аз жаргалтай байна. Ганц бие хүмүүсийг болзоо амжилттай болно. Өнөөдөр үдшийн цагийг өвөрмөц орчинд бага зэрэг зугаацан өнгөрүүлэх хүсэл их байна.

Ихэр: Өнөөдөр сайхан хүмүүстэй уулзаж, тэдний зөвлөгөө нөхөрсөг ярианаас таашаал авч, урам зоригоо нэм. Таны илэн далангүй байдал бүгдэд таалагдана. Гэхдээ хэт итгэмтгий занг хэн нэгэн ашиглаж болзошгүй. Хууртсан хүмүүс таагүй мэдрэмжийг мэдэрч, сэтгэлээр унах болно. Иймээс өөрийн хүрээллийг зөв байлгахад байнга анхаар. Хайр дурлалын асуудал эергээр шийдэгдэх тул таатай, аз жаргал мэдрэмж авчирна.

Мэлхий: Ажил хэрэгч чанар, эрч хүчтэй байдал нэмэгдэж, ажлын амжилтыг дээшлүүлнэ. Энэ үед ихэнх нөлөө танд ээлтэй байх бөгөөд санхүүгийн байдал ч мэдэгдэхүйц дээшилнэ. Ганц бие хүмүүс ашиг сонирхол нийцэх хүнтэйгээ учирна. Хайр сэтгэлийн адал явдал хүсдэг хүмүүс амьдралын хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй байна.

Арслан: Мэдрэмж болон ур чадвар шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэх бөгөөд таны үг үйлдэл олон хүнд үлгэр жишээ болж магадгүй. Энэ өдөр өөрийн зөн билэг, мэдрэмждээ найдаж үйл ажиллагаа явуулахад тохиромжтой. Гэхдээ хэт түрэмгий байж, дураараа загнах хэрэггүй. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл алдаа болдог гэдгийг санаарай.

Охин: Овсгоо самбаа, ур ухаан нь таагүй үйл явдлаас холдуулж чадна. Тулгарсан саадыг тоохгүй байвал түүнийг бодитоор үнэлж чадахгүй байх. Аливаа үйл явдлын цаад мөн чанарыг олж харахыг хичээ. Итгэж болох хүмүүстэйгээ хамтран ажиллахад тааламжтай байна. Харин эрсдэлтэй ажилд оролцоход тааламжтай бус тул биеэ зөв авч явах хэрэгтэй.

Жинлүүр: Амьдралд дурсамж үлдээх таатай явдалтай учирч, инээд баясалтай байх цаг танд тохионо. Сэтгэл хөдлөлөө барьж хорилгүй, дуртай зүйлээсээ таашаал авах нь тохиромжтой. Шинээр хүнтэй танилцах магадлал өндөр бөгөөд үүний улмаас таны амьдралд өөрчлөлт гарна. Өмнөх нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөх болно.

Хилэнц: Мөрөөдөл хүсэл ихээр оргилох өдөр. Таны зан үйл, арга барил өөрчлөгдөж магадгүй. Ажлын бүтээмжид од эрхэс эергээр нөлөөлөх болно. Эрсдэлтэй үйл ажиллагааг ч зоригтой төлөвлөх бололтой. Чухал гэсэн ажлаа барьж авахад тохиромжтой. Амжилт олохын тулд шударга, тэнцвэртэй байдлаар бүхий л зүйлд хандахыг зөвлөж байна.

Нум: Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, уран бүтээл туурвихад таатай байна. Бизнес эрхлэгч нар шинэлэг санаа оноо олж авах болон нарийн төлөвлөгөө гаргах юм бол цаашид амжилттай байна. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцаагаа муутгахгүй байхыг хичээх хэрэгтэй байна. Гэр бүлээрээ тааламжтай, аз жаргалтай байх боломжийг алдахгүйн тулд тул анхааралтай бөгөөд мэдрэмжтэй байгаарай.

Матар: Өөрийн сул талд бууж өгөх нь ирээдүйдээ олох байр сууриа алдаж байгаа гэсэн үг. Мөн бусдын нөлөөнд автсанаас болж өөрт байгаа сайн зан чанараа ил гаргах боломжийг үгүй хийнэ. Ойр дотнын хүмүүсээ гомдоож магадгүй. Элдэв хов жив, муу явуулгаас сэрэмжилж байхыг зөвлөж байна. Зөн совин болон эрүүл саруул ухаандаа итгэхэд алдаа гарахгүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эрхэмлээрэй.

Хумх: Дэндүү ахар бодлоосоо болж алдаа гаргаж болзошгүй. Бодлогогүй үйлдэл тань ихээхэн эрсдэл дагуулна гэдгийг санаарай. Ажлын ачааллаа хэт ихдүүлэхгүйгээр тохируулан хийх, анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Хайрын харилцаанд ямар нэг өөрчлөлт гарч магадгүй.

Загас: Сэтгэл санаа тааламжгүй болж өөрийн ашиг сонирхлоо хамгаалах хүсэл төрөх бололтой. Бодлогогүй алхам хийж, ойр дотнын хүнээ гомдоохоос сэрэмжил. Хувийн эрх ашгаа хамгаалах хэрэгтэй ч харилцан зөвшилцөлд хүрэхийг хичээ. Буруу үйл явдлын үр дагавар хожим хойно ч мэдрэгдэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийгөө сайн сонсоорой. Мөн гэр бүлийн хүмүүстэйгээ ширээ тойрон суугаад илэн далангүй ярилц.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19