Dark Light
Нийгэм | 2024-01-05

Л.Гантөмөр "Азийн Улс төрийн зүтгэлтэн” шагналын эзэн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр “1st World CEO Summit Awards”-аас “Бодлогын инновац ба гадаад хамтын ажиллагааны удирдлагын нэрэмжит дээд шагнал” болох “Азийн Улс төрийн зүтгэлтэн” шагналын эзэн боллоо.

Энэхүү арга хэмжээ нь бүтээлч инновацыг манлайлж, улс орны болон олон улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгчид, улс төрийн удирдагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулах зорилготой юм.

Тус Бодлогын инновацын гүйцэтгэх удирдлагын ангилалд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Үндэсний Ассамблейн дэд дарга Жон Ү Тэк, Сөүл хотын Тусгай захирагч О Сэ Хун, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Вон Хи Рён, Шадар сайд, Шинжлэх ухаан, технологийн сайд асан О Мён, Үндэсний ассамблейн гишүүн асан На Кён Вон, Сунчон хотын дарга Но Кван Гю, Хо Ши Мин хотын Ардын хорооны дарга, хотын дарга Фан Ван Май нар шалгарлаа. 

Бүс нутагтаа ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа хоёр их гүрний голд ардчиллыг бэхжүүлэх геополитикийн амаргүй нөхцөлд парламентат засаглалыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлж буй хэмээн энэхүү шагналыг олгож буйгаа тус байгууллагаас онцоллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19