БИЛГИЙН ТООЛЛЫН 25
2024.01.06 / БЯМБА ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН
ТАВАН ШАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 08.41-17.14
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Уул
Аргын тооллын 1 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 25, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал (5ц 24м) эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




