Dark Light
Нийгэм | 2024-01-05

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Нөлөөтэй, нөлөөгүй гэж ярьсан мөрдөгч байвал “Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан” хэргээр АТГ-т гомдол гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай хугацаат цэргийн алба хаагч “Д” унтаад сэрээгүй гэх шалтгаанаар  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл амиа алдсан алба хаагчийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан тухай мэдээлэл өнөөдөр цацагдаад буй. Энэ талаар тус хэргийн өмгөөлөгч П.Эрхэмбаяраас тодрууллаа.

-Цэрэгт амь хохирсон алба хаагчийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан тухай мэдээлэл яваад байна. Та энэ талаар тайлбар өгөх боломжтой юу?

-Тэр талаар би ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас гадны нөлөөтэй, нөлөөгүй юу гэдэг асуудлыг ярих болоогүй. Нөлөөтэй гэж ярьсан мөрдөгч байх юм бол түүнийг би “Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж өгнө. Одоогоор би энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Наана чинь хэрэг бүртгэлтийн хэрэг явж байгаа. Дуусаагүй байгаа шүү дээ. 

Тус хэргийн өмгөөлөгч ийм тайлбар өглөө.

НАС БАРСАН ЦЭРГИЙН ААВ ГАНГАА: ӨГЛӨӨ МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН САЙТУУД ЭРГЭЖ ХОЛБОГДООД “УУЧЛААРАЙ, УСТГАСАН ШҮҮ” ГЭСЭН

“Д” хүүгийн аав Гангаатай холбогдож тодрууллаа.

-Шүүх шинжилгээний хариу гарсан гэх мэдээлэл гараад байна. Та танилцсан уу?

-Би танилцсан. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа учраас яг шийдтэй зүйлүүдийг ярьж болохгүй юм шиг байна лээ. 

-“Гадны нөлөөгүй” гэж гарсан гэх мэдээлэл яваад байх юм. Энэ мэдээлэл хаанаас гарсан юм бол?

-Өглөө нэр бүхий сайтууд тийм мэдээлэл гаргасан байна лээ. Түүнийх нь дагуу холбогдоход “Цагдаагаас өгсөн” гэснээ удалгүй устгачих нь лээ. Цагдаа руу нь утасдаж асуутал “Тийм мэдээлэл өгөөгүй” гэсэн. Тэгээд цагдаагаас холбогдож хэлсэн юмуу, худлаа байсан юмуу тэр дор нь устгачихна лээ шүү дээ. 

-Танд бол хариу гарсан талаар мэдээлээд та бүхэн танилцчихсан байгаа юм байна. Тийм үү?

-Ер нь бол хариу гарчихсан. Би танилцсан. Манай хүн танилцаагүй. 

-Та гарсан хариутай санал нийлж байгаа юу? 

-Одоогоор энэ талаар ярих боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэрвээ мэдээлж болно гэвэл би өөрөө олон нийтэд мэдээлнэ. Мэдээлнэ ч гэж бодож байгаа. 

-Прокуророос ямархуу шатанд мэдээлж болох эсэхийг лавласан уу?

-Прокуророос одоохондоо асуусан зүйл алга. Нэг удаа хариу ирээд манай өмгөөлөгч үзээд “Дутуу байна” гэх шалтгаанаар буцаасан. Тэгээд дахин нэлээд хэд хоноод ирсэн хариутай нь би танилцсан. Хэрвээ мэдээлэх хэмжээнд хүрвэл би асууж тодруулж байгаад мэдээлнэ. Өнөөдөр уг нь асууя гэсэн гадуур ажилтай байна. Нэгдэхээс эргээд хариу хэлье гэсэн. Өглөө мэдээлэл гаргасан тэр сайтууд эргэж холбогдоод “Уучлаарай, устгасан шүү” гэж байсан.    

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19