Dark Light
Нийгэм | 2024-01-06

Д.Отгонжаргал: Оюутнуудыг он дуустал нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахаар боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 07 сарын 07-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болсон тухай Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдээлж байв.

Тэгвэл өнөөдөр /2024.01.06/ Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал 2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон тухай мэдээллээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19