2024 оны 1 сарын 07-ны өдрийн зурхайг танилцуулж байна.
Хонь: Уран бүтээлч хүмүүст тааламжтай өдөр. Бүтээл туурвих, мөрөөдлөө биелүүлэх зэрэг үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт гарна. Өөрийн авьяас чадвараа мэргэжлийн түвшинд харуулах боломж нээгдэнэ. Өмнө нь хэцүү санагдаж байсан зарим ажлаа өнөөдөр амархан амжуулж чадна. Оны төлөвлөгөөг сайжруулах алхам хий. Энэ нь хожим санхүүгийн амжилт авч ирнэ.
Үхэр: Гаргасан шийдвэртээ итгэлтэй бус байна. Ялангуяа мөнгө санхүүтэй холбоотой асуудалд сонголтоо хийхдээ эргэлзэх байх. Төлөвлөсөн орлогоо нягталж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хувийн амьдралдаа тавих анхаарал их байх хэрэгтэй болно. Үр хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн асуудлаар гэр бүлд багагүй яриа хөөрөө өрнөх бололтой. Зэрэг зэрэг үүсэх хэрэгцээ шаардлагууд таныг нэлээд тэвдүүлэх бололтой. Ямар ч нөхцөлд өөрийн зөв гэсэн байр сууриа бүгдэд ойлгуулахыг хичээ.
Хамтатгах: Сайн дурын ажилд оролцох бол чин сэтгэлээсээ хандаарай. Олны хөлийн газар анхаарал болгоомжтой бай. Худалдаа наймаа хийх, өндөр зарлага гаргах бол анхааралтай хандаарай. Буруу тооцоо нь алдагдалд оруулж магадгүй. Ойр дотнын хүмүүстэй холбоотой сайхан мэдээ ирнэ. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд ачаалал дүүрэн байх ч төлөвлөсөн ажлаа амжилттай амжуулж чадна.
Мэлхий: Энэ өдрийн хандлага шийдэмгий үйлдэл, цөхрөлтгүй оролдлого шаардана. Аливаа саад тотгорыг даван дуулах чадвар хэрэгтэй болно. Гарч болох хүндрэл бэрхшээлээс сэргийлэхийн тулд яарсан шийдвэр гаргахаа хойшлуулаарай. Ажил хэргийн амжилтад олон үйл явдал нөлөөлнө. Ойр дотнын хүмүүсээ сайн ойлгохгүй байх магадлалтай. Хайхрамжгүй байдлаас болж эрүүл мэндийн асуудал гарахаар байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийг тулд аль болох амар тайван орчинд байхыг зөвлөж байна.
Арслан: Өнөөдөр эргэн тойрныхоо бүх хүмүүст хандах хандлага тань эв эеийг эрхэмлэсэн, үл ойлголцлыг тайлсан байх нь чухал. Бусдад сайн сайхан үйлдлээ харуулах чадвар өндөр байх болно. Ажлын хамтрагчтайгаа зөвшилцөлд хүрэх шаардлага тулгарна. Энэ нь эхлээд тийм ч таатай бус байж болно. Таны эрч хүч өндөр байх тул хамтрагчтайгаа цаашид зөвөөр ойлголцож чадна.
Охин: Үл ойлголцол, хов жив таны ажилд саад учруулж байгаа тул аль болох тэвчээртэй байх хэрэгтэй. Эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байна. Дотоод итгэл үнэмшил, амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах хэрэг гарах байх. Гэхдээ асуудал аяндаа шийдэгдэх тул аль болох тайван байхыг хичээ. Цагийг амар тайван орчинд өнгөрөөхийг хичээгээрэй.
Жинлүүр: Эрч хүч шаардсан өдөр. Таны төлөвлөсөн ажлууд ихэнх нь хичээл зүтгэлийн ачаар амжих бололтой. Сайн мэдээ сонсоод сэтгэл санаа тайвширна. Өмнөх амьдралд өөрчлөлт орж болзошгүй. Элдэв сөрөг бодлоо аливаа харилцаандаа гаргаж болох тул болгоомжтой хандаарай. Ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, тэднийг дэмжин амьдралын баяр хөөрийг мэдрүүл.
Хилэнц: Өөрийн төлөвлөгөөг дахин хянахад тохиромжтой үе. Шаардлагатай хүмүүстэйгээ уулзан, санхүүгийн асуудлаа ярилцах хэрэгтэй болно. Хувийн амьдралдаа ашигтай өөрчлөлт хийх боломж гарч ирэх тул түүнийг алдаж болохгүй. Удаан хугацааны турш мөрөөдөж байсан зүйл тань биеллээ олж, хэрэгжих болно. Сайн сайхан бодол үргэлж биеллээ олно гэдэгт итгээрэй.
Нум: Үүссэн нөхцөл байдлын улмаас ойр дотнын хүмүүс тань сэтгэл зовж мэднэ. Таны авхаалж самбаа, эр зориг ямар ч асуудлыг сайнаар шийдвэрлэж чадна. Танд өөрийгөө бүх хүмүүст сайн талаас нь таниулах, нээн харуулахад боломж олдох болно. Харин биеийн эрүүл мэндээ анхаар. Ялихгүй шалтгаар өөрийгөө хуурах хэрэггүй.
Матар: Бясалгал хийж, ухаан бодлоо ариусгах өдөр. Эрсдэлтэй арилжаа наймаа хийх, сайн судлаагүй бичиг баримтад гарын үсэг зурах зэрэгт таатай бус байна. Буруу тооцоолох болон хууртагдах магадлалтай. Харин уран бүтээлч хүмүүсийн онгод сэргэж, бусдыг татах боломж гарч ирнэ. Сайн амрах нь таны хувьд чухал байх тул цагийг хаана, хэнтэй өнгөрүүлэх талаар сайтар бодоорой.
Хумх: Энэ өдөр өөрийн чаддаг мэддэг ажлаа хийсэн нь дээр. Өөрийн үзэл бодол, байр сууриа хамгаалах шаардлага гарах байх. Арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийх зэргээс зайлсхий. Чухал шийдвэр гаргах болон эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй. Муу үр дагавартай тул хожим харамсана. Гарал үүсэл тодорхойгүй хоол хүнс хэрэглэх нь тийм ч таатай биш байна.
Загас: Таны амьдралд зарим өөрчлөлт гарна. Энэ нь илүү идэвх чармайлт гарган тухайн үйл явцыг хурдтай мэдрэхийг шаардана. Зарим төлөвлөсөн ажил хүсэж байсан үр дүнг авчрахгүй. Гэхдээ худалдаа наймааны үйл ажиллагаа боломжийн ашиг олно. Харин хэт үнэтэй эд зүйл худалдан авахгүй байхыг од эрхэс сануулж байна. Учир нь таны эргэн тойронд хуурмаг хандлага тархаж байна.
АДМИН








Нийгэм




