Монгол улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор олон талт бодлого, арга хэмжээ, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “1 жуулчинд-1 хонь” хөтөлбөр бөгөөд үүнийг Булган аймаг манлайлан дэмжиж Монгол улсад ирсэн жуулчин бүрд 1 хонь, 100 мянган жуулчдад 100 мянган хонь бэлэглэхээр зарласан.
Тэгвэл өнөөдөр Булган аймагт 2024 оны анхны БНСУ-ын зургаан аялагч жуулчид хүрэлцэн ирж, Булган сумын 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочиллоо.
Нутгийн малчид алс холоос Монгол орныг зорин ирсэн 6 жуулчинд тус бүр хундан цагаан эм хонийг бэлэглэн өглөө.
Хоньтой болсон жуулчид маань хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн “1 жуулчинд-1 хонь” аппликэйшнээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ.
“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү эхний жуулчид хоньтой боллоо.









АДМИН








Нийгэм




