Учир мэдэхгүй хүүхдүүдээ улс төрд уруу татаж, царай зүсийг нь ч нуулгүй цахимаар нэг тарааж, салатаа салаавчаар гашилгасан эмэгтэйг олон түмэн буруушаан жигшлээ. Үйлэнд уран, үгэнд цэцэн, үзэсгэлэнт монгол бүсгүйн энхрий гар, эрхий хуруугаар үзүүлсэн орос маягийн зүхэл бол Ухнаагийн Хүрэлсүхэд биш монгол төрдөө гаргасан салаавч юм. Монгол төрд орос салаавч гаргах, төрийн сүлд дуундаа дунд хуруу гозойлгох нь ухаант шүүмжлэл, ухамсарт шийдэл биш.
Монгол хүн билгээр. Аливаа цаг тоолол, шинэ үйлс, шинэ оноо хараалаар биш ерөөлөөр угтаж, биедээ сайныг хүсэж, билигтэй үгс хэлэлцэх нь Монголын оюуны соёл юм. Та эрх чөлөөт Монгол Улсын иргэн. Ердийн иргэн нь Ерөнхийлөгчөө шүүмжлэх эрхтэй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үйл олон арга зам өмнө чинь байна. Салаавч санал биш, дунд хуруу шийдэл биш.
АДМИН








Нийгэм




