Бодлого шийдэл сонирхдоггүй боодол өвс нэхдэг, үзэл санаа бус өнгө мөнгө горьддог, эдийн засгийн шийдэл эрдэггүй эрлийз хурлийз хайдаг сонгууль эхэллээ. Энэ удаагийн цусны шинжилгээ Хятадаар зогсохгүй, Төвөд, бүр Бангладеш хүн ч илэрч магадгүйдээ хүрч, Монгол төр олон улс үндэсний наадам фестивалийн шинжтэй, болж болзошгүй байна.
Экс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувийн телевизээр шадар сайд Ч.Хүрэлбаатарыг хятад өвөөтэй гэж зарласан. Хариуд нь Ч.Хүрэлбаатарыг дэмжигчид Х.Баттулгыг Төвөд өвөөтэй гэж бичицгээж байна. Шадар сайд хамт цус, гений шинжилгээ өгье. Надаас 0,1% Хятад ген илэрвэл би улс төрөөс үүрд зайлъя. Харин чамаас Хятад ген 0,1% илэрвэл, хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улс төрөөс бүрмөсөн зайлж үз гэх зэргээр Х.Баттулгыг цусны шинжилгээнд дуудлаа. Халх дөрвөдөөс Хятад, Төвөд Баяд Урианхайгаас Бангладеш Индонез, Буриад Захчинаас Бутан банту руу хальж гарах шинжтэй байна.
АДМИН








Нийгэм




