Сонгуулийн жил эхлэхээс өмнө олон хүн нойрноос сэрж, ноосоо тушааж байна. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол Хөшигийн хөндийд дарга хийж байгаад хөшгөө яран цухуйж, хөнжил дэрээ хураалаа. Д.Оюунхорол нь улс төрд унаж босож, унтаж сэрсээр УИХ-д гуравхан удаа сонгогдож, Байгаль орчны сайдаар хоёрхон удаа ажиллаж байсан, өдгөө 61 хэн настай бүсгүй юм.
Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханы хувь эзэмшилтэй “Гарааны баргил тех” компани Улаанбаатарын утаа болсон шахмал түлшний барьцалдуулагч доломитын шохой нийлүүлдэг гэх баримт бидэнд олдсон юм. Шахмал түлш нууцад хамрагдсан учир баримт нотолгоо олоход хүндрэлтэй боловч бид энэ талаар тусгайлан сурвалжилга бэлтгэн хүргэх болно.
АДМИН








Нийгэм




