2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн зурхай
Хонь: Биеэ даасан, тогтвортой байдал хэрэгтэй дэмжлэг туслалцааг олж авч чадна. Шинээр бодож төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгох тал дээр анхаарлаа хандуулахад таатай байна. Зарим нэг сэтгэл зовоосон асуудал гарч ирэх бөгөөд дотроо шаналж өөрийгөө зовоох хэрэггүй. Таагүй нөхцөл байдлаас гарах гарцаа олох хэрэгтэй болно. Одоо тохиолдсон зүйлийг тийм ч амар аргалах боломжгүй ч та сонирхолтой арга замыг сонгох хэрэгтэй.
Үхэр: Ажлын бүтээмж өсөж, мэргэжлийн салбартаа нэр хүнд тань бэхжих болно. Шинэ санал санаачилга тань санхүүгээ нэмэгдүүлэх сайхан боломж олгох болно. Хүсэл мөрөөдлөө бодит ажил хэрэг болгох тал дээр хүчин чармайлт гарга. Зарим нэг эрсдэлийг үүрэх хэрэгтэй. Хэнэггүй хайнга, салан задгай байдлаасаа болж чухал зүйлээ мартаж магадгүй. Яарсан үедээ санаандгүй алдаа гаргахгүй байхыг танд анхааруулж байна.
Хамтатгах: Аар саар ажлын араас гүйж үнэт цагаа үрэхээс сэргийл. Өөрийгөө хянахгүй бол хэрүүл маргаан үүсэж мэднэ. Энэ өдөр аливаа харилцаандаа туйлын болгоомжтой байсан нь дээр. Хэн нэгэн таны байр суурийг булаах гэж оролдож мэднэ. Тухайн нөхцөл байдал амаргүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Зорьсон зорилгодоо хүрэхэд дэмжлэг болох хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцаж, зөвлөгөө ав. Төлөвлөсөн ажлаа одооноос эхлүүлэх цаг нь иржээ.
Мэлхий: Энэ өдөр холбоо харилцаа тогтоох, бичиг баримт боловсруулах, яриа хэлэлцээр баталгаажуулах зэрэгт тохиромжтой байна. Харин олон цугласан газар очих үед хэл аманд өртөж мэднэ. Таны сэтгэл санаа тайван бус байгаа бол аль болох хянамгай байх хэрэгтэй. Биеийн хүчний ажил болон эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй гэдгийг од эрхэс сануулж байна.
Арслан: Өнөөдөр урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа хэрэгжих болно. Албаны харилцаанд үүсэх зөрчлийг тайван замаар шийдэх хэрэгтэй. Илэн далангүй харилцан ярилцах арга барил амжилт олно. Санхүүгийн хувьд тогтвортой байх ч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой хандаарай. Дотнын хүний тань зөвлөгөө танд алт шиг үнэтэй байсныг дараа нь ухаарч магадгүй. Бусдын үгийг хүлээцтэй сонсоорой.
Охин: Улс төр, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох хүсэл төрнө. Цаашдын амжилтын үндэс тавигдаж болохуйц санал ирнэ. Үүнийг алдаж болохгүй. Мэргэжлийнхээ чиглэлээр өсөлт, дэвшилтийг харуулах болно. Аливаа ажлыг багаас нь эхлэхээс бүү залхуур. Хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцахыг хүсэх ба хайрын харилцаа таатай байна.
Жинлүүр: Нөхөрлөлийн үнэ цэнэ, түшиг тулгуурыг та өнөөдөр мэдрэх болно. Таны төлөө байдаг хүмүүс орон зайн хувьд хаана байгаагаас үл хамааран эерэг энерги урам зоригийг илгээнэ. Харин хэт ажлын ачаалал бие махбодыг хямраана. Эрүүл мэндээ анхаарахгүй бол өмнөх ажлаа хийж чадахгүйд хүрнэ гэдгийг санаарай. Эрүүл мэнд асуудалтай байгаа бол шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй эхлүүл.
Хилэнц: Од эрхэс таныг ивээж байна. Энэ үед эхлүүлсэн ажил тань амжилттай хэрэгжих магадлалтай. Гаргасан санал санаачилгыг сайнаар хүлээж авах хүмүүс их байна. Албан тушаал ахих алхмыг хийхэд давуу байдал таны талд гарах болно. Өрөвч зөөлөн сэтгэл тань завгүй байлгаж их ачааг үүрүүлэх болно. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих талаар арга хэмжээ аваарай.
Нум: Итгэл үнэмшил төрүүлсэн хандлага тань амжилтад хөтлөх болно. Энэ өдөр сонирхолтой тохиолдол болох байх. Бодол санаагаа өөр зүйлд сатааруулалгүй ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Илүү санаачилгатай байж чадвал таны байр суурийг бүгд дэмжинэ. Хайр дурлал таныг эргэн тойронд өрнөнө. Ганц бие хүмүүс эртнээс хүсэж, мөрөөдөж байсан хайртайгаа учрах боломжтой.
Матар: Чухал ажил, шинэ санаачилга амжилт дагуулна. Та өөртөө итгэлтэй байж болно. Санхүү асуудалтай байгаа ч ажлын үр дүн нөхцөл байдлыг сайжруулж чадах болно. Романтик адал явдал танд аз жаргал бэлэглэж магадгүй. Өөрт байгаа бүхий л боломжийг бүү алдаарай. Гэр бүл үргэлж таны анхаарлын төвд байх болно. Ойр дотнын хүмүүстээ тавих анхаарлаа сулруулж болохгүй.
Хумх: Шинээр ажил эхлүүлэхэд таатай бус байна. Илүү дутуу үйлдэл хийлгүй, оногдсон ажлаа л амжилттай дуусга. Ажлаа дэс дараалалтай хийсэн нь дээр. Танд боломж олгох сайхан учрал удахгүй ирнэ гэдгийг амлаж байна. Төлөвлөгөө амжилттай болох ч хутган үймүүлэгчээс болж өөрийгөө таагүй байдалд оруулж мэднэ.
Загас: Энэ өдөр эргэн тойрныхондоо ээлтэй эерэг байж чадна. Гэхдээ амьдралын эрч хүч бага зэрэг буурна. Сэтгэл санааны тавгүй байдлаа уур бухимдлаар илэрхийлэх хэрэггүй. Хэтэрхий их хүчилж, өөрийгөө ядрааж болохгүй. Бүх зүйлд хүлээцтэй, нээлттэй байгаарай. Хосууд амархан ойлголцоно. Хувийн харилцаагаа өөр түвшинд аваачихаар төлөвлөж байгаа бол цаг нь болжээ. Дотно харьцаа аз жаргалыг мэдрүүлнэ.
АДМИН








Нийгэм




