Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 59, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д, мэргэжилтэн Н.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашигт малтмал хайхыг хориглосон газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн үндэслэлгүй дүгнэлт гарган, “П” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
АДМИН








Нийгэм




