Dark Light
Нийгэм | 2024-01-11

Хаагдсан зам давааг нээх ажлыг зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Онцгой байдлын дэд дарга С.Ганбат нар Өндөрхаан, Баруун-Урт чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа. 

Мөнххаан сумаас 50 дотор 3-4 хэсэгт зам хаагдаж машин зорчих боломжгүй болжээ. “Талын зам” ТӨК-ийн ажилчид нэг техниктэй  зам нээхээр ажиллаж байгаа ч нөхцөл байдал хүндэрчээ. Мөнххаан сумын удирдлагууд зам нээхэд хүч нэмэгдүүлж ажиллаж байна. 

Аймгийн Засаг дарга И.Идэрбат замын нөхцөл байдалтай танилцаж, хаагдсан зам давааг нээх ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэв. 

 Зам хаагдсан хэсгүүдийн цасыг түрж зайлуулахад, 7 техник болон хүн хүч нэмэгдүүлэхээр болов. 

Зам даваа нээх ажилд Онцгой байдлын газар,  “Талын зам”ТӨК-ийн ажилчид , Мөнххаан сумын ЗДТГ  хамтран ажиллана. 

Авто зам нээх  ажилчдын  амрах байрыг сумаас гаргах, ажилчдын хоол хүнсийг "Талын зам" ТӨК хариуцаж ажиллахаар болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19