Dark Light
Нийгэм | 2024-01-11

Хүүхдийн гар утас булааж зугтаасан этгээдийг олж тогтоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед “Хүүхдийн гар утас булаагаад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эмэгтэй хүүхдийн “SAMSUNG A-6” гар утсыг 24 настай эрэгтэй Д нь дээрэмдээд зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг, энэ төрлийн гэмт санаа бодол агуулсан иргэн Танд зөвлөхөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар "Дээрэмдэх" гэмт хэрэг бөгөөд 12 жил хүртэлх хорих ялтай хүнд гэмт хэрэг болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19