2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ордуудын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхийг хүснэ. Гэвч санаснаас олон саад бэрхшээл таны өмнө байна. Хэн нэгний тусламж дэмжлэг туйлын их хэрэгтэй бөгөөд зарим зүйлд таны хүч арай л хүрэхгүй бололтой. УЛс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө буланд шахуулж мэднэ. Тойрон хүрээлсэн хүмүүсээ таних боломж ч гарна. Хий хоосон биелшгүй мөрөөдөлд автаж, хийсвэр төсөөлөлд умбах хэрэггүй.
Үхэр: Амжуулах ажил нэлээд их араасаа хөөцөлдүүлэх болно. Энэ өдөр таны ур чадвар хамгийн гол нөлөөтэй байна. Бүтээлч хүмүүс төлөвлөсөн ажлаа саадгүй биелүүлж чадна. Эрүүл мэндийн ноцтой асуудал гарахгүй байх. Гэхдээ ахмад хүмүүс бие махбоддоо санаа тавих хэрэгтэй. Удаан уулзаагүй найзууд таарч, хуучны дурсамжаа ярьж хөөрөх боломж гарна.
Хамтатгах: Сүүлийн үед үүссэн асуудлын шалтгааныг та өнөөдөр ухаарах болно. Таны хүрээлэл, эргэн тойрныхон сайн сайхныг өгч чаддаг эсэхийг бодож тунгаа. Бусадтай харилцах харилцаандаа хяналттай бай. Гэнэтийн танилтай болох нөхцөл бололцоог бүрдүүлсний хэрэггүй. Одоо цаг нь биш. Таны эрүүл мэндэд хүндрэл гарах юм бол хайнга хандах болохгүй.
Мэлхий: Шинэ төлөвлөгөөгөө эхлэх гэж байгаа бол бичиг баримтын бүрдлээ сайн шалгаж байж амжилттай байх болно. Сэтгэл санааны байдал тогтворгүй байх нь бусадтай маргалдах, үл ойлголцох нөхцөл байдал үүсэх магадлалтай. Томоохон хөрөнгө мөнгөтэй холбоотой худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол түр хойшлуулсан нь дээр. Сонголт тань алдагдалд оруулж болзошгүй.
Арслан: Эрч хүч ихсэх бөгөөд зөв совиндоо итгэх нөхцөл байдалд хүрнэ. Холоос ямар нэгэн мэдээ ирнэ. Сайн мэдэхгүй хэн нэгний заавраар бүхий зүйлээ төлөвлөх хэрэггүй. Итгэл даах хүн амархан олдохгүй. Та өөрийн хүчинд итгэж, шийдвэр гаргах цаг ирнэ. Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Олныг хамарсан үйл явдалд оролцохдоо анхаарал болгоомжтой бай.
Охин: Амьдрал дээр та өөрийгөө алдаа оноотой жирийн хүн гэдгээ ухаарах хэрэгтэй. Өнгө мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн байх нь ёроол руу тэмүүлэх эхлэл болно. Бусдаас дутахгүй гэсэн таны хүсэл эцэстээ ядрааж зүдрээх болно. Харин таныг ойлгодог хүмүүс л таны алдааг хэлж чадна. Шүүмжлэлд багагүй өртсөн ч түүнийг үл тоо. Ажил төрөл ихээхэн ур чадвар тэсвэр тэвчээр шаардана гэдгийг сануулж байна.
Жинлүүр: Бодсон санаснаа шууд хэлдэг зангаасаа болж ойрын хүнээ гомдооход хүрнэ. Гэхдээ гэр бүлд тулгарсан асуудлаа хойш тавих хэрэггүй. Даруйхан шийдвэрлэ. Харилцаандаа эвлэрлийг бий болгох гэж хичээ. Бусдаас илүү байх үедээ эрдэх хэрэггүй. Барам зан таны ажлын үр дүнд таагүй нөлөөлөх болно. Хэт их хүсэл шуналаас болж хүссэн үр дүндээ хүрч чадахгүйд хүрнэ.
Хилэнц: Таны өөртөө итгэх итгэл дээд түвшинд байна. Харилцан ойлголцсон байдлыг зарим хүмүүс буруугаар ашиглах болно. Гэхдээ энэ нь танд ямар ч хохирол учруулахгүй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд ямар ч үед нухацтай ханд. Дэмий зардлаа багасгахыг хүсэж байгаа бол өөрчлөлт хийх хэрэгтэй гэдийг ухаарах болно. Аливаа гэнэтийн шийдвэр гаргах байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
Нум: Ажил хэрэг хэн нэгний итгэл үнэмшил дээр тогтож болно. Энэ нь тийм ч зөв арга зам биш байх болно. Та ажлынхаа салбарт мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх юм бол үр дүн гарах болно. Мөн аливаа эерэг хандлага нь хүмүүст амжилтыг бэлэглэж чаддаг гэдгийг харуул. Бодол санаагаа бодит биелэл болгохыг хүсэж байгаа бол өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Зарим учрал танд баяр баяслыг мэдрүүлэх болно.
Матар: Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийг хэн нэгэн харж үзнэ гэж найдаж байгаа бол эргэлзээ үүснэ. Хэрэгтэй өөрчлөлтийг хийхгүй бол улам л дарамт шахалттай, муу нөхцөл байдалд ажилласаар л байх болно. Ашиг орлого хангалттай бус байдал нь таны сэтгэл санааг доош татах болно. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч бичиг цаасны ажил нь барагдахгүй бол бие сэтгэл нь хямарна. Заримдаа өөртөө цаг гарган амарч, сэтгэлээ баярлуулахыг хичээ.
Хумх: Худалдаа наймааны ажил ашиг орлого сайтай байна. Шинээр гаргах бараа бүтэгдэхүүний талаар бодсон санаагаа ажил хэрэг болгохгүй байх нь таныг бачимдуулж магадгүй. Гэхдээ сэтгэл санаа хэсэг хугацааны дараа тайвширч илүү ажил хэрэгч байхыг хичээнэ. Таны шаргуу хөдөлмөрч зан үүссэн саад тотгорыг амархан арилгаж чадна. Ямар ч тохиолдолд хойш ухралгүй ажиллаарай.
Загас: Нөхцөл байдалд дасан зохицохын тулд илүү санаачлалтай, зоримог байхыг зөвлөж байна. Эргэн тойрны нэр хүндтэй хүмүүсээс урам зориг авах болно. Хичээнгүй хөдөлмөрч хүмүүсийн хүрээлэлд байдаг бол тэднээс байнга суралцах хэрэгтэй болно. Хувийн амьдралд тодорхой өөрчлөлтийг авчрах үйл явдал болно. Дотоод мэдрэмжээ сайн сонсож, нөхцөл байдлыг бодитоор мэдэр. Аливаа харилцаанд та онцгой зан чанараа харуулах боломжтой.
АДМИН








Нийгэм




