Dark Light
Нийгэм | 2024-01-23

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг хэзээ тараахыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг тараана гэх мэдээлэл гарсан. Энэ талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.

-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хэзээнээс тараахаар болсон бэ?

-Энэ талаарх шийдвэр хараахан эцэслэгдэн гараагүй байна. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэх юм.

-Засгийн газрны хуралдаанаар шууд тараах шийдвэр гарах болов уу, эсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлыг зарлах болов уу?

-Түүнийг Засгийн хуралдаанаар л хэлэлцэж шийдэх асуудал. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах нь тодорхой. Гагцхүү хэзээ, яаж тараах, ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх үү гэдгийг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. 

-Хэрэв ногдол ашиг тараавал нэг хүнд хэдэн төгрөг тараах вэ?

-БЭТ Ж.Ганбатын хэлснээр 116 мянган төгрөг ногдож байгаа.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08