Dark Light
Нийгэм | 2024-01-23

Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны 18:30 цагийн үед Дорноговь аймгийн  Даланжаргалан сумаас Хэнтий аймаг Бор-Өндөр сум чиглэлийн замын 10 дахь километрт "К.фильтер" болон "Т.Аллион" маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.

Уг ослын улмаас нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та замын нөхцөл байдалд хурдыг тохируулж, гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарах үйлдлийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд хийхийг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19