Dark Light
Нийгэм | 2024-01-23

Зөвшөөрөлгүй мод бэлтгэл, зөөвөрлөж байсан зөрчлийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шөнийн эргүүл, хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй мод бэлтгэл, зөөвөрлөж байсан зөрчлийг илрүүлээд байна. 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид гомдол мэдээллийн дагуу Н.Алтанхуяг, А.Баянжаргал, Байгаль хамгаалагч М.Мэндсайхан, Л.Амартүвшин нар 2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд  шилжих шөнө Богдхан уулын Чулуут, Бумбатын аманд шөнийн эргүүл хийж зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлж холбогдох техник, хэрэгслийг битүүмжлээд байна.

Тус орчинд өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард Хамгаалалтын захиргаа болон Экологийн цагдаагийн албатай хамтран газар дээр нь хэд хэдэн удаа очиж ажилласан бөгөөд өмнө зөвшөөрөлгүй мод бэлтгэж буй нөхцөл байдлыг зогсоохоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19