Dark Light
Нийгэм | 2024-01-23

Жинлүүр: Аз жаргалтай үйл явдал тохионо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1-р сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайтай танилцана уу.

Хонь: Төлөвлөсөн бүхий л ажлаа хурдан амжуулахыг хичээ. Ажил хэргийн уулзалтуудаа аль болох үр дүнтэй явуулахад голлон анхаар. Таны бүтээлч байдал өндөр үр дүн гаргаж чадна. Шинэ нөхцөл байдалд дасахын тулд хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулах чиглэлээр анхаарах хэрэгтэй байна.

Үхэр: Эргэлзээтэй нөхцөл байдалд өөрийнхөөрөө байх гэж оролдоно. Эрх чөлөөтэй байх хүсэл хувийн аз жаргалыг эрж хайна. Гэхдээ энэ нь гэр бүлийн харилцааг төвөгтэй болгож магадгүй юм. Бусдын гаргасан үйлдэлд хариу үзүүлэхдээ сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Аливаа таагүй зүйлсийг дэвэргэж газар авхуулах хэрэггүй.

Ихэр: Нэгэн хэвийн хэв маягаас залхаж, амьдралаа өөрчлөхийг хүснэ. Энэ нь хувийн амьдралд илүү дарамт болж мэдрэгдэнэ. Сонирхолтой амьдрахыг хүсэх ч таны санааны зоргоор бүтэхгүй байж болно. Өөрийн хүслийг түр ч атугай хязгаарла. Аливаа зүйлд яарах хэрэггүй. Тохиромжгүй нөхцөл байдал нь асуудал үүсэхэд нөлөөлж болзошгүй.

Мэлхий: Ажил хэргийн харилцаанд хүндрэл үүсэж магадгүй. Мөн хувийн аар саар асуудал ч танд төвөг болох бололтой. Энэ үед гэнэтийн нөхцөл байдал нийгмийн байр суурь, албан тушаалыг өөрчлөх бололтой. Сэтгэл санааны хувьд хатуу бөгөөд тэсвэртэй байх нь чухал. Бусдаас буруу хайх, өөлж шүүмжлэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг сайн сонс.

Арслан: Хуучны өр авлагаа цэгцлэн санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэснээр таны ажилд сайнаар нөлөөлнө. Энэ өдөр санхүүгийн хувьд бусдаас хараат байж, бүхнийг өөрийн хүчээр зохицуулах гэж хичээх ч зарим нөхцөл байдлаас болж таны эрч хүч буурна. Ойр дотнын хүмүүстээ тавих халамж анхаарал нь ихээхэн ачааллыг бий болгоно. Аль болох амар тайван орчинд байхыг хичээ.

Охин: Таны тооцоо судалгаа хийх чадвар сайн байна. Ажил хэргийн зохион байгуулалт сайн болж, дээд удирдлагадаа үнэлэгдэнэ. Мэргэжлийн хүрээлэлд эзлэх байр суурь, нэр хүнд огцом дээшилнэ. Ажлын мэдрэмж, нарийн тооцоо хийх чадварын ачаар амжилт гаргана. Од эрхсийн нөлөөгөөр мөнгө санхүүгийн байдал ч сайжирна.

Жинлүүр: Аз жаргалтай үйл явдал тохионо. Өмнө хийсэн ажлын үр дүнд нь таны мөнгө санхүүгийн байдал дээшилнэ. Нийтэч зан, сэтгэл татам байдлаа ашиглан оногдсон ажлаа төгс үр дүнтэй дуусгана. Харин эрсдэлтэй худалдаа наймааны ажил болон мөнгө санхүүтэй холбоотой гэрээг хийж гүйцэтгэхэд тохиромжгүй. Хайртай хосуудын дунд үзэл бодлыг зөрчилдөөн үүсэж магадгүй.

Хилэнц: Алсаас, удаан уулзаагүй хүмүүс ирж магадгүй. Өдрийн төлөвлөсөн ажил өөрчлөгдөж мэднэ. Цаг хугацааг зөв тооцож чадвал хамгийн чухал асуудлаа зохицуулж чадна. Өмнөхөөс илүү үр дүнг үзэж магадгүй. Албаны асуудалдаа хувийн амьдралаа хэт хутгах хэрэггүй. Өөрчлөлт хэрэгтэй газар өөрийн ур чадварыг харуулах боломжтой.

Нум: Санхүүгийн нөхцөл байдал дээрдэж, таатай нөхцөл байдал бүрдэхийг од эрхэс амлаж байна. Санаачилгатай хүмүүс бүх зүйл дээр бусдаас түрүүлж сэтгэнэ. Бусдын тусламж дэмжлэгийг хүлээлгүй өөрийн эрч хүчийг дайчлах илүү их амжилтыг авчирна. Эргэлзээ төрүүлсэн саналыг тоох хэрэггүй. Хожим том алдаанд хүргэх эрсдэлтэй үйл ажиллагаанаас холуур байгаарай.

Матар: Аар саар зүйлийн араас хөөцөлдсөөр хамгийн чухал зүйлээ орхигдуулж болзошгүй. Одоогийн нөхцөл байдал буруу тийш эргэхээс нь өмнө гол зүйлдээ бүхий л анхаарлаа хандуул. Ажлын харилцаанд үүссэн асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлахгүй байвал хамгийн сайн шийдвэр гаргаж чадна. Танд сэтгэл санааны бүрэн дэмжлэг хэрэгтэй байна. Түүнийг олж авахын тулд өөрийн хүч чадлыг зөв хуваарилахыг зөвлөж байна.

Хумх: Шинэ төлөвлөгөө гаргах, санхүүгийн орлого зарлагаа тооцох зэрэгт тохиромжтой. Том төсөл эхлүүлж байгаа хүмүүс хөрөнгө мөнгөө яаран зарцуулах хэрэггүй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй болно. Боломж бүрээс хүртэхийг хүсэх ч өмнөх ажлаа хэрэгжүүлэхэд зориг зүрх дутаж магадгүй. Гэвч та нэг шийдвэл тууштай байж чадна.

Загас: Зарим алдаа дутагдал нь өргөн хүрээг хамарсан үймээн үүсгэж магадгүй. Хөндлөнгөөс ирэх сөрөг хандлага, таагүй нөлөө нь таны үйл ажиллагаанд саад болно. Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд мэдрэмжтэй бөгөөд харилцаа холбоо сайтай байх хэрэгтэй. Найз нөхөд болон хамт олонтойгоо хамтарч шийдвэрлэх асуудлууд байгаа тул өөрийн санааг бусдын хүсэл бодолтой нийцүүлэхийг од эрхэс зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19