Dark Light
Нийгэм | 2024-01-23

"АСА" цирк үлдэх үү 35 давхар орон сууц, оффисын барилга болох уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Анх  2008 онд циркийн хувьчлал хийгдсэнээс хойш Цирк циркээрээ үлдэх үү гэдэг асуултын хариулт эзэнгүй үлдсэн. 

Их аварга Д.Дагвадорж "Цирк циркээрээ байна" гэж хэлсэн ч 16 жил өнгөрч байна. 

Тэгвэл циркийн барилгыг тойрсон газрууд Рояалплаза гэх компанийн мэдэлд орж 35 давхар Оффис үйлчилгээ, орон сууцны төв цогцолбор барилга болох Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан тухай ноцтой баримтууд нээлттэй мэдээллийн сангуудаас илэрч байна. 

Тодруулбал, циркийн барилгыг тойрсон нийтийн эзэмшлийн талбай болон хойд хэсгийн ногоон байгууламж байх нийт 21.205 газрыг Рояалплаза ХХК эзэмшиж байна. 

Рояалплаза ХХК дээрх газруудыг 2019, 2022 онуудад ногоон байгууламж, авто зогсоол гэсэн зориулалтаар өөрийн эзэмшилд бүртгүүлэн авч байсан бол 2023 оны тавдугаар сард газрын зориулалтаа Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор болгон өөрчлүүлсэн байна. 

Улмаар уг газраа 35 давхар Оффис үйлчилгээ, орон сууцны төв цогцолбор барилга барих Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар буюу А даалгавраа Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулан авчээ. 

Хотын А зэрэглэлийн бүсэд газар авч дур зоргоороо эзэмшиж, ашиглах зориулалтаа өөрчлүүлж, барилгын зөвшөөрөл ногоон гэрлээр гаргуулсан Рояалплаза ХХК чухам хэний ямар хамааралтай компани вэ гэх асуултын хариултыг цааш хөвөрдье ...  

Мөн  Хотын дарга асан Д.Сумъяабазар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх компанид барилгын зөвшөөрөл олгуулсан уу гэх хардлага ч байгаа юм. 

Рояалплаза ХХК нь Менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгөх гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2007 онд буюу циркийн хувьчлал явагдах үетэй зэрэгцэн байгуулагдсан байна. Ингээд 2018 оноос иргэн М.Отгонцэцэгийг гүйцэтгэх захирлаар томилж 2022 онд Бүгд найрамдах Сингапур улсын Эс Би Ая Вэнтурс Ассэт Пти. Лтд гэх компанийг хөрөнгө оруулагчаар бүртгүүлжээ. 

Цаашид бид Эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн М.Отгонцэцэг гэгч хэн болох хувьцаа эзэмшигч болох Сингапурын Эс Би Ая Вэнтурс Ассэт Пти. Лтд гэх компани монголд ямар үйл ажиллагаа явуулдаг,  циркийн газрыг өөрийн эзэмшилдээ яаж оруулсан, Үндэсний хөрөнгө оруулалтын банктай хэрхэн холбогддог талаарх асуудлыг хөндөн эргэн мэдээлэх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19