Dark Light
Нийгэм | 2024-01-23

25 тахь сүрэгт 185 боодол өвс тавив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн нийт нутаг дэвсгэрт 2024 оны 01 сарын 17-19-ний өдрүүдэд хяналт шалгалт, мониторингийн ажлыг хэрэгжүүллээ. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр цасан бүрхүүл тогтож,  тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт Говь-Алтай, Ховд аймгийн 5 сумын нутаг дэвсгэр хамаардаг болно.

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хонь ба Тахь усны баянбүрд газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 21 үржлийн сүрэг, азарган үрээний 4 сүрэг нийт 273 тоо толгой тахь бүртгэж, ажиглалтын хүснэгтэд бүртгэв. 

Сэргээн нутагшуулж буй 25 тахь сүргийн 273 тоо толгойд биотехникийн арга хэмжээ авч, 185 боодол өвс тавив. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19