Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан нөхцөл байдалтай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж түр хугацаагаар хаасан.
Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг УОК, ДОК, Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна.
Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм




