Dark Light
Нийгэм | 2024-01-24

Онцгой байдлын 3 алба хаагч дэлбэрэлтэд өртөн амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн  01:07 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч гал түймэр гарсан. 

Тухайн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:  "11 ангийн 230 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Галын шалтгаан нөхцөлийн тогтоохоор Үндэсний аврах бригадын химийн бүлэг хэмжилт хийлээ. Дэлбэрсэн тээврийн хэсгийн ёмкост орчим агаарын хэмжилт хийхэд одоогоор газ буюу хий илрээгүй. Тухайн тээврийн хэрэгсэл зорчиж байсан хэсгийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал гарсан. Түймрийн утаажилтын бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. 7, 8, 11 давхрын буюу зүүн жигүүрийн 3 айл галд өртсөн нөхцөл байдалтай байна. Утаажилт буурсан, түймрийг хяналтдаа авсан. Гал гарсан шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд тээврийн хэрэгсэл мөргөлдөх шүргэлцэх үед тухайн ёмкост орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Ёмкост дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын алба хаагчид ёмкосны дэлбэрэлтэд хүчтэй шидэгдэн амиа алдлаа. Мөн зорчиж байсан 2 иргэн өртсөн байж болзошгүй байна. Үзлэг шалгалт хийж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19