Өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч гал түймэр гарсан.
Тухайн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: "Гал гарсан орон сууцны 60 айлын 46 айлтай одоогийн байдлаар холбогдсон. 11 айлын 43 иргэнийг буудалд шилжүүлэн түр байршуулж байна. Тухайн байрны орчимд байсан 20 орчим машин галд өртсөн. 15 иргэн ГССҮТ, цэргийн төв эмнэлэг, түлэнхийн төв, Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. 5 иргэн эрчимт эмчилгээнд, 4 иргэн энгийн тасагт эмчлүүлж байна гэсэн мэдээлэл ирсэн. Ёмкост дэлбэрэхэд албандаа үүрэг гүйцэтгэж байсан 3 алба хаагч өртөж амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Тухайн алба хаагчид 4-7 жилийн хугацаанд алба хаасан 28-30 гаруй насны 3 залуу байсан.
Хэрэг болсон газарт үзлэг шалгалт хийгдэж байна. Урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллагаас өгч байгаа бичлэгээр газ ачсан машин уулзварлуу орохоосоо өмнө патрол машинтай мөргөлдөж шүргэлцээд шугам задарч газ алдсан, гал гарч дэлбэрэх процесс явсан байна гэж дүгнэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм




