Өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч гал түймэр гарсан.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж түр хугацаагаар хаасан.
Цагдаагийн байгууллагаас УОК, Онцгой, Эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ цагийн байдлаар БЗД-ийн 26-р хороонд иргэдийн аюулгүй байдлыг хангах, авран туслах, хамгаалалт, зохицуулалтад 700 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Иймд иргэд, олон нийт Та бүхэн алба хаагчдаас тавьж буй хууль ёсны шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлж, тусламж шаардлагатай бол цагдаагийн алба хаагчдад хандан хамтран ажиллана уу.

АДМИН








Нийгэм




