2024.01.24-ний шөнийн 01:07 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч гал түймэр гарсан.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.
Эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодрууллаа.
ГССҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Р.Мөнгөнцэцэгээс тодруулав.
-Шөнө гарсан галын улмаас танай эмнэлэгт хэдэн хүн хүргэгдэн очсон бэ?
-4 иргэн анхны тусламж аваад явсан. 10 иргэн одоогоор ГССҮТ-ийн салбар эмнэлэгт эмчлүүлж байна. 10 хүнээс 5 нь эрчимт эмчилгээ хийлгэж, 5 нь Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа.
-Биеийн байдал нь ямар байгаа бол?
-Эрчимт эмчилгээний тасагт байгаа хүмүүсийн биеийн байдал хүнд, Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал одоогоор тогтвортой байна.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




