Dark Light
Нийгэм | 2024-01-24

Бөхийн дэвжээд "Нэг хот" аянд нэгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачилгаар Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд бөхийн дэвжээд оролцоно. 

Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед иргэд байгууллагыг өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчны цас мөсөө арилгах үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү уриалж,  МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жанцандорж болон бөхийн дэвжээдийн төлөөллийг  өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Бөхийн дэвжээд нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн  дагуу ажиллахаар боллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19