Dark Light
Нийгэм | 2024-01-24

“Күүпер” зочид буудалд Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт 2024 оны 01 сарын 24-ний 01:00 цагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн.

Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амсаад байна. Галд өртсөн “Edu апартмент” орон сууцнаас 17 өрхийн 41 том хүн, 23 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Күүбер зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн, урьдчилсан байдлаар 14 хүн эмнэлэгт хүргэгдэж, 3 хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.  

Галд өртсөн иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн халамж хамгааллын дэмжлэг тусламж үзүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам холбогдох арга хэмжээг цаг алдалгүй аван ажиллаж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа Баянзүрх дүүргийн Шуурхай штабт газар дээр нь ажиллаж, өглөөний 8:00 цагт ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү бусад удирдлагууд оролцсон Сайдын шуурхай хуралдааныг зохион  байгуулан холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.  

“Күүпер” зочид буудалд ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэсэн гурван байгууллага Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ. Иргэдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх 8 сэтгэл зүйч энд ажиллаж байна. Түр штаб нь иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах, нийгмийн халамж хамгааллын хэрэгцээг тодорхойлох холбогдох судалгааг хийх ажлыг зохион байгуулж байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19