Dark Light
Нийгэм | 2024-02-13

Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 6 дугаар баг Хүслийн хаднаас урьд зүгт 500 метр зайд Тoyota Harrier загварын суудлын автомашинтайгаар Чандмань-Өндөр сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж байгаад мөсөнд цөмөрч суусан гэх дуудлагыг  2024 оны 02 сарын 11-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 11 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар мөс цөмөрч зүүн талын 2 дугуйгаар Хөвсгөл нуурт орсон автомашиныг  татан гаргаж, эзэмшигчид хүлээлгэн өглөө.

Иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж  маршрутын бус замаар зорчих, хориглох тэмдэг тэмдэглэгээг үл хайхрах, цаг хожих, зам товчлох зэргээр өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19