Dark Light
Нийгэм | 2024-02-13

"Хакүхо кап" 2024 тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап" 2024 Сүмо бөхийн өсвөр үеийн олон улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн боллоо. 

Энэ удаагийн тэмцээнд 9 орны 1100 гаруй сүмоч хүүхдүүд өрсөлдлөө. Манай баг тамирчид амжилттай сайхан оролцож 10 насны ангилалд 160  хүүхэд барилдсанаас "Путонхуа" сургуулийн сурагч Ж.Түвшинтөгөлдөр мөнгөн медаль, "Путонхуа" сургуулийн сурагч Ж.Түвшинсайхан шигшээ 8, 11 насны ангилалд 164 хүүхэд барилдсанаас Баянхонгор аймгийн сурагч Ц.Хаш-Эрдэнэ, 53-р сургуулийн сурагч Ж.Дарханбаатар нар хүрэл медаль, багийн барилдаанд 4 ялж шигшээ 8-д үлдсэн амжилт гаргаж тэмцээнээ өндөрлүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19