Dark Light
Нийгэм | 2024-02-14

Цасанд суусан 11 автомашиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймаг, Дархан сум Хараат 2 дугаар багийн “Шагийн гэзэг” болон Шажин 3 дугаар багийн “Нохойн хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, Бор-Өндөр сумын төвөөс хойд зүгт 50 км/-т 9 зорчигчтой 2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02 сарын 13-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн төвөөс Бор-Өндөр сумын чиглэлд зорчиж явсан иргэн М /53 настай, эрэгтэй/-ын  “Toyota Prius-20” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллан татан гаргаж цааш хөдөлгөөн үйлдэж тус сумын Шажин 3 дугаар багийн “Нохойн хонхор” гэдэг газар /Бор-Өндөр сумын төвөөс хойд зүгт 50 км/-т Хэнтий аймгийн төвөөс Бор-Өндөр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-ийн “Ssangyong Istana” загварын 6 зорчигчтой автомашин цасанд суусан байсныг ажиллан тус тус татан гаргасан байна. 

Мөн Архангай аймаг, Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн “Нохой унадагийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т Тус аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багаас Эрдэнэмандал сумын чиглэлд зорчиж явсан автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02 сарын 13-ны өдрийн 03:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход 32 зорчигч, 9 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08