Dark Light
Нийгэм | 2024-02-14

Сураггүй болсон малчныг оллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймаг, Буянт сум Өмнө гол багийн “Дундговь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т 02 сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчим тус сумын харьяат, малчин Б малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02 сарын 13-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Б /36 настай, эрэгтэй/-г 16:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж гэрээс нь баруун урд зүгт 2 км-т “Дундговь” гэдэг газраас 16:46 цагт осгосон байдалтай олж, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19