Dark Light
Нийгэм | 2024-02-15

2024 оны ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 15-ны 09.00 цагт эхэллээ.

Бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явуулах юм. Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ 

-Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08